“Улаанбаатар такси Тээврийн үйлчилгээ” компани цоо шинэ 200 автомашинаар такси тээврийн үйлчилгээ үзүүлэх болсон талаараа салбарынхны дунд уулзалт арга хэмжээг өнөөдөр зохион байгууллаа. Тус компани олон улсын түвшинд хүрсэн цогц такси тээврийн үйлчилгээг нийслэлийн хэрэглэгчдэд түгээх зорилгоор энэ онд байгуулагджээ. Тухайлбал орчин үеийн, тохилог, хүрээлэн буй орчинд ээлтэй, хотны өнгө үзэмжийг нэмсэн, түргэн шуурхай, аюулгүй зэрэг такси тээврын зохих шаардлагыг бүрэн хангасан үйлчилгээ юм байна. Цогц үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэх Hyundai Elentra маркийн цагаан өнгийн автомашин нь өнгөрөгч арваннэгдүгээр сард БНСУ-д үйлдвэрлэгдсэн байна. Ирэх 2011 оны эхээр Монгол Улсад албан ёсоор оруулж ирэн үйлчилгээнд явуулах аж.
С.Отгон