Анхан шатны шүүхээс 22 хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, давхардсан тоогоор 84 хэргийг шийдвэрлэн шийтгэх тогтоол гаргажээ. Үүнээс долоон хэргийн зүйлчлэлийг өөрчилсөн бол 12 хүнд цаазаар авах, 93 хүнд хорих ялд ногдуулсан байна. Түүнчлэн он гарсаар нийслэлийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдсэн 211 хэрэг шүүхээр хэргийн 39.8 хувийг хүндрүүлэх нөхцөлтэй буюу хүнийг санаатай алах гэмт хэрэг эзэлж байна. хүний амь насыг санаатай хөнөөсөн этгээдийн 91 эрэгтэй, ес нь эмэгтэй, тав нь насанд хүрээгүй байжээ. Дээрх хэргүүдийн 19-ийг нь бүлэглэж, 62 хэргийг согтуурсан үедээ үйлдсэн бол хоёр үйлдэл нь хоёроос дээш хүний амь хөнөөжээ.
С.Отгон