Ширэн бээлийтнүүд татвараа төллөө

Хуучирсан мэдээ: 2010.12.16-нд нийтлэгдсэн

Ширэн бээлийтнүүд татвараа төллөө

Монголын олимпийн боксын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Үйтүмэн тэргүүтэй ширэн бээлийтнүүд өчигдөр Баянгол дүүргийн татварын хэлтэст очиж, Хувь хүний орлогын албан татвараа төллөө. Холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, Монгол Улсын гавьяат тамирчин Т.Үйтүмэнгээс гадна “Бээжин-2008” олимпийн аварга, Хөдөлмөрийн баатар Э.Бадар-Ууган, дэлхийн аварга П.Сэрдамба нар хүрэлцэн ирж, 2008 оноос хойшхи албан татвараа ийнхүү оны өмнө барагдуулсан байна.

Э.Бадар-Ууганы тухайд 2008 оны Бээжингийн олимпод өнгөтэй байж, аваргын алтан медаль хүртсэн бол П.Сэрдамба өнгөрсөн жил дэлхийн аварга болж, улмаар энэ онд оюутны дэлхийн аварга болсон билээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж