БНХАУ-ын өмнөд хэсгийн Гуанжоу хотноо Паралимпийн Азийн X наадамд өрсөлдөж буй жүдочид хоёр дахь медалиа хүртлээ. Эмэгтэйчүүдийн 52 кг-д зодоглосон П.Болортуяа хүрэл медаль хүртэж, эх орондоо анхны медалийг авчирсан бол өчигдөр эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд өрсөлдсөн А.Мөнхбат шөвгийн наймд БНСУ-ын бөхийг ялж, хагас шигшээд Хонгконгийн Фун Кин Квоныг цэвэр ялж, финалын барилдаанд шалгарсан байна. Улмаар аваргын алтан медалийн төлөөх барилдаанд Ираны жүдоч Саейд Рахматид ялагдсанаар мөнгөн медалийн тавцанд гарчээ.
С.Цэлмэг