Тусгайлсан хорих байртай болжээ

Хуучирсан мэдээ: 2010.12.16-нд нийтлэгдсэн

Тусгайлсан хорих байртай болжээ

Булган аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас шүүхийн болон захиргааны журмаар хураагдсан эд зүйлсийг шийдвэрлэх журмыг шинэчлэн батлуулж, 2010 онд дээрх журманд нэмэлт өөрчлөлт хоёр удаа оруулан, зөвлөлөөс журмын хэрэгжилттэй холбогдуулан захиргааны журмаар хураагдсан хөрөнгийн бүртгэл, судалгааг сумдад шалган зөвлөгөө өгч ажиллажээ. Орон нутгийн дансанд шүүхийн болон захиргааны журмаар хураагдсан хүү торгууль, худалдан борлуулсны 772.88 мян.төгрөг, төрийн байгууллагын нэхэмжлэлтэй найман гүйцэтгэх хуудасны 3100,0 мян.төгрөгийг бүрэн оруулсан ба улсын тэмдэгтийн хураамжийн 45 гүйцэтгэх хуудасны 1119.3 мян.төгрөг, торгуулийн 3.8 сая төгрөгийг хураан авч, нийт 55 гүйцэтгэх хуудасны 8019.3 мян.төгрөгийг улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлээд байна. Энэ онд хураагдсан эд зүйлийг хадгалах хоёр байрны засвар хийн, нэг сая төгрөгийг зарцуулсан бөгөөд Арвайхээр сум дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх  албаны цагдан бүх хорих байрыг иж бүрэн тохижуулан, агааржуулалтын системтэй болгож, теле камер бүхий тусгайлсан хорих байрыг шинээр бий болголоо.

Б.Батчимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж