Гадаад харилцаа хөгжиж байна

Хуучирсан мэдээ: 2010.12.16-нд нийтлэгдсэн

Гадаад харилцаа хөгжиж байна

Өвөрхангай аймгийн хүрээнд гадаад харилцаа хөгжиж, олон талаар хамтран ажиллаж байна. Саяхан Япон улсын Окаяма мужийн Шёо-Оу-Чу хоттой байгуулсан харилцаагаа өргөжүүлж аймгийн Засаг дарга, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч, Мэргэд сургуулийн захирал, багш нар айлчлал хийсэн бөгөөд айлчлалын хүрээнд 2 тал багш, сурагчдын солилцоог үргэлжлүүлэн зохион байгуулахаар тогтсон юм. Мөн БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны Хөх хотын эмнэлгийн дээд сургуулийн харъяа Хараат эмнэлэгтэй байгуулсан гэрээг сунгаж, хамтын үйл ажиллагааны чиглэлээ шинэчилэн ажиллаж байна. Гэрээнд хоёр орны эмч мэргэжилтнүүд харилцан туршлага солилцох, туршлага судлах, онол арга зүйн хурал, семинар зохион байгуулах, тус аймгийн иргэн Хөх хотын Хараат эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн тохиолдолд 10 хувийн хөнгөлөлт үзүүлэхээр тохиролцжээ. Манай аймгийн хувьд    БНСАУ-ын Гүми хотын “Шинэ тосгон хөдөлгөөн”, Шандунь мужийн “Чиндо” хот, Итали улсын Бергамо хотын эрүүл мэндийн салбар, ОХУ-ын Алтай хязгаарын Аляск хот зэрэг газруудтай хамтран ажиллах гэрээ байгуулан үйл ажиллагаа явуулж байна. Хамтын ажиллаганы хүрээнд хувьд    БНСАУ-ын Гүми хотын “Шинэ тосгон хөдөлгөөн”-өөс 20.0 мянган воны хөрөнгийг Баян-Өндөр сумын “Малчдын бүлгийг дэмжих бүл”-д зориулахаар хэлэлцэн тохиролцсон ба Францийн Аллери мужийн мэс заслын эмч нар болон Франц, Итали, Герман улсын мэс засал, чих, хамар хоолойн нарийн мэргэжлийн эмч нарын бүрэлдэхүүн Өвөрхангай аймагт ажиллажээ. Мөн БНСУ-ын Донггук их сургууль, Химбуб хийд, Бурхны шашны нийгэмлэгүүдээс 3.400 долларын тусламжийн хувцас, бараа нийлүүлснийг аймгийн Ганданпунцоглин хийд буяны хэлбэрээр ядуу эмзэг бүлэгт түгээж байна.
Б.Батчимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж