Цэргийн дүйцүүлэх алба хаалгана

Хуучирсан мэдээ: 2010.12.16-нд нийтлэгдсэн

Цэргийн дүйцүүлэх алба хаалгана

Булган аймгийн Засаг дарга захирамж гаргаж энэ оны хоёрдугаар ээлжээр цэргийн татлагын хуваарьт сумдаас  жинхэнэ алба хаалгүй насны дээд хязгаарт хүрсэн залуучуудын нэрсийг жагсаалтаар гаргаж, мөнгөн хэлбэрээр орлуулан дүйцүүлэх алба хаалгахаар шийдвэрлэв.

Энэ шийдвэрийн дагуу Хутаг-Өндөр, Хангал, Бугат сум, Хялганат тосгоны гурваас дөрөв, Баян-Агт, Сэлэнгэ, Сайхан, Булган сумын нэгээс хоёр, нийт 21 залуугаар цэргийн албыг мөнгөн хэлбэрээр орлуулан дүйцүүлэх албыг хаалгана.  Ээлжит татлагаар тэдгээрийн нэг нь тав, мөн дөрөв нь зургаа, бусад 16 нь долоон удаа болзолд заасан үндэслэлээр цэргийн албанаас чөлөөлүүлж байжээ. Тоолох нас нь жилээс жилд ахисаар цэргийн алба хаах дээд хязгаарт хүрч “жагсаал гүйцэхгүй хөгшин цэрэг”-үүд болсон учир Монгол улсын иргэний цэргийн үүргийн болон  цэргийн албан хаагчийн эрх зүйн  тухай хуулийн дагуу энэхүү арга хэмжээнд хамруулах болсон байна. Үндсэн хуульд заасан эх орноо батлан хамаалах үүргийг  орлуулан хааснаар тооцуулахын тулд 322-736 мянган  төгрөг төлнө.

Ж.Мөнх-Очир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж