Нийгмийн даатгалаас сарын ажил зохион байгууллаа

Хуучирсан мэдээ: 2010.12.16-нд нийтлэгдсэн

Нийгмийн даатгалаас сарын ажил зохион байгууллаа

Булган аймгийн нийгмийн даатгалын хэлтсээс “Нийгмийн даатгал-нийтэд тустай” сэдэвт сарын ажил зохион байгуулж дүнг гаргалаа.

Энэ хугацаанд нийгмийн даатгалын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт, хэрэгжилтийн  талаар сургалт  зохион байгуулж төр төсвийн болон  хувийн хэвшлийн байгууллагын дарга, захирал, эзэн, нягтлан бодогч нар, хувиараа хөдөлмөр эрхэлдэг иргэдийг хамруулжээ  Мөн Булган сумын ИТХ, Засаг даргын тамгын газартай хамтарч  “Төрийн үйлчилгээ-иргэн таны гэрт” өдөрлөгийг багийн ИНХ-ын хуваарийн дагуу зохион байгууллаа.

Хангал сум, Хялганат тосгонд хоёр өдөр ажиллаж хөдөөгийн айл өрх, иргэдэд нийгмийн даатгалд даатгулахын ач холбогдол, нийгмийн даатгалын хуулийн нэмэлт өөрчлөлт, хэрэгжилтийн талаар мэдээлэл сурталчилгаа хийв  Мөн ажил олгогчдод хүрч үйлчлэх, шинээр даатгалд хамруулах ажил зохион байгуулж зургаан иргэнийг сайн дурын  даатгалд хамруулан, “Сувдан сорт” хоршоо, “Өрхтий бургас”, ”Угтах эрин” компани зэрэг аж ахуйн нэгж, байгууллагыг нийгмийн даатгалд  шинээр бүртгэж ажиллагсдыг нь нийгмийн даатгалд хамрууллаа. Сарын ажлын хугацаанд  хувийн хэвшлийн таван  байгууллагад  ажлын байрны зураг авалт хийн, нийгмийн даатгалын хуулийг хэрэгжүүлэх талаар мэргэжил арга зүйн зөвөлгөө өгч, хоёр  байгууллагыг нийгмийн даатгалд бүртгүүлэх, ажилтан албан хаагчдыг  нь даатгалд хамруулах талаар албан шаардлага өгчээ. Аймгийн Засаг даргын тамгын санхүү, төрийн сангийн хэлтэс, татварын хэлтсийн улсын байцаагч нарын хамтарсан нягтлан бодох бүртгэл, нийгмийн даатгал, татварын хуулийн хэрэгжилтэд хяналт тавих, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх ажилд  аж ахуйн найман нэгж, байгууллагыг хамруулж таван компанид албан шаардлага  тавьсан байна. 

Ж.Мөнх-Очир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж