“Ногоон хивсний ёслол”-д оролцов

Хуучирсан мэдээ: 2010.12.16-нд нийтлэгдсэн

“Ногоон хивсний ёслол”-д оролцов

Булган аймгийн байгаль орчин аялал жуулчллын газрын дарга, мэргэжилтэн, ойн ангийн дарга нар Ойн газраас зохион байгуулсан “Ногоон хивсний ёслол” сэдэвт улсын анхдугаар зөвлөгөөнд оролцлоо

Тэд “Монголоо ногооруулъя” аяны үр дүнг гаргаж тайлагнах уулзалтаас энэ талаар газар газрын зохион байгуулсан ажлын арга барилыг сонсч авсны үнлсэн дээр аймаг орон нутагтаа энэ ажлыг хэрхэн өргөтгөх талаар шинэ бодол санаа өвөрлөж ирсэн байна. Мөн ойжуулалт, ойн арга хэмжээг хэрэгжүүлэхэд анхаарах асуудал цаашдын зорилт сэдэвт семинарт оролцсоноор энэ чиглэлээр зохион байгуулдаг ажлынхаа үр нөлөөг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой боллоо хэмээн олзуурхаж байгаа аж. Тэд “Монголоо ногооруулъя” аяны ажил, хууль бус мод бэлтгэлтэй тэмцсэн арга хэмжээ, 2010 оны  ойжуулалт ойн зурвасын  мэдээллийг самбарт гаргаж эдгээр ажиллагааны үеэр ажил мэргэжил нөхдөдөө сурталчилжээ. Тус аймгийн байгаль орчны салбарын хамт олон ой модоо хамгаалахын тулд хулгайн аргаар хууль бусаар мод бэлтгэх ажлаа жилээс жилд өргөтгөж  энэ онд гэхэд 23 удаагийн зөрчилд 345,1 шоометр нарс, 406,1 шоометр шинэс нийт 64,3 сая төгрөгийн хохирлын экологи эдийн засгийн үнэлгээг гарган хуулийн байгууллагуудад шилжүүлэн шийдвэрлүүлж байна.  “Монголоо ногооруулья” аянаар  ногоон байгууламжид тарьц суулгацаар хангах зорилготой ажиллаж байна. 2009 онд 219 мянга гаруй тарьц суулгац ургуулсан бол энэ онд урьдчилсан байдлаар 1,3 сая гаруй  тарьц суулгац ургуулж урьд оныхоос ихээхэн нэмэгдүүлжээ. Мөн 2010 оны ойжуулалт болон ойн зурвас байгуулах ажлыг  улсын комисст  75-89 хувийн ургалт буюу амьдралттайгаар хүлээлгэн өгсөн.  “Ногоон хивсний ёслол” сэдэвт зөвлөгөөн,  аяны дүн тайлагнах уулзалт, ойжуулалтын ажлыг зохион байгуулах семинарт ийнхүү оролцсоноор эдгээр ажлынхаа үр дүнг улам нэмэгдүүлэх асуудлыг ирэх оны үйл ажиллагаандаа тусгахаар бэлтгэж байна.

Ж.Мөнх-Очир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж