Өнөөдөр болох үйл явдлын тойм

Хуучирсан мэдээ: 2010.12.16-нд нийтлэгдсэн

Өнөөдөр болох үйл явдлын тойм

-Монгол ньюс мэдээллийн төвд 11.00 цагаас “Улаан загалмай” нийгэмлэгийн малчдад зориулсан “Бэлэн мөнгө олгох” хүмүүнлэгийн тусламжийн төсөл Монакогийн хант улсын монгол дахь өргөмжит консулын газрын санхүүжилтээр үргэлжлэх болсон тухай мэдээллийг сонирхоорой.

12.00 цагаас ХХААХҮЯ, Мянганы сорилтын сангийн Хот орчмын бэлчээрийн төслөөс “Бэлчээрээ урт хугацаанд ашиглах гэрээ”-нд малчид гарын үсэг зурахтай холбогдуулж хэвлэлийн бага хурал зарлалаа. Гэрээгээр бэлчээр ашиглуулахыг яагаад хамгийн шалгарсан арга гэж үздэг тухай болон манай улсын түүхэнд анх удаа хэрэгжих гэж буй энэхүү төслийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө.

-Хэвлэлийн хүрээлэнд 11 цагаас Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл болон Хэвлэлийн хүрээлэн гэсэн хоёр байгууллагын хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах ёслол болно.

-Edelweiss зочид буудалд орон нутгийн эмнэлгийн болон лабораторийн дарга  “Эмнэлэгийн лабораторийг 2010-2015 онд хөгжүүлэх стратеги”-ийг хэлэлцэж байна
-Баянзүрх дүүргийн Энэрэл эмнэлэг дээр 12 цагаас түргэн тусламжийн Баянзүрх салбарын нээлт болно.

-Эрүүл мэндийн яаман дээр 14 цагаас ядуу иргэдэд эрүүл мэндийн эрхийн бичиг олгох ажлын нээлт болно.

– МУИС-ийн хичээлийн IV байрны Лекцийн танхимд 11:20-12:20 цагийн хооронд “Олон улсын бизнесийн орчны өөрчлөлт, хөгжил” семинар болно. Семинарыг Японы Panasonic корпорацийн Телевизийн үйлдвэрлэл хариуцсан захирал Чосакү Тода удирдах аж.

– Хэл иргэншлийн дээд сургуулийн их танхимд нэрт соён гэгээрүүлэгч, сурган хүмүүжүүлэгч, Чой.Лувсанжав докторын ажил бүтээлийн талаар эрдэмтдийн илтгэл айлтгал бүхий эрдэм шинжилгээний хурал болж байна.

– МУИС-ын 1-р байрны дугуй танхимд  “ Монгол улсын Засгийн газрын худалдан авах ажиллагаа – 2010″ форум болж байна. Форумыг Сангийн яам, МУИС-ын Эдийн засгийн сургууль, “Худалдан авах үйл ажиллагааны хөгжлийн төв” ТББ, “Мерси Кор” олон улсын байгууллагаас хамтран зохион байгуулж байгаа аж.

-Драмын үндэсний эрдмийн театрт 12 цагаас  “Уул уурхайн техникийн тайлагналын стандарт” сэдэвт семинар эхлэнэ. Уг семинарыг Монгол Улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 88 жилийн ой, уурхайчдын өдөрт зориулж байгаа аж.

– Монгол бөхийн өргөөнд  18 цагаас Баян Намсрай бурханы бумба тахих ёслол, шашин урлагийн цэнгүүн болно.

– Соёлын төв өргөөнд 19 цагаас “Гоёл” наадам  эхлэнэ. Шилдэг загвар зохион бүтээгч болон загвар өмсөгчдийг тодруулах уг наадмын үеэр  “Sweetyemotion”, “Хар сарнай” зэрэг хамтлаг, дуучид оролцох юм байна.

– Дуурь, бүжгийн эрдмийн театрт 19 цагаас  Л.В.Бетховены мэндэлсний 240 жилийн ойд зориулж алдарт Есдүгээр симфонийг тоглоно.

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж