Титэм үг – Хэлэх үгийг эзэнд нь

Хуучирсан мэдээ: 2010.12.16-нд нийтлэгдсэн

Титэм үг – Хэлэх үгийг эзэнд нь

МУ-ын Ерөнхийлөгч асан Нацагийн Багабанди

 Хэлэх үгийг эзэнд нь, тавих морийг ижилд нь”
гэдэг гүн утгат үгийг өвөг дээдэс маань сургаж, бидэнд хичээнгүйлэн захиж,
хишиг болгон өвлүүлсэн. Чиний төлөө сайн үйл хийж, чамд туулайн чинээ ч бай,
уулын чинээ ч бай тус хүргэсэн хүнд чин сэтгэлийн талархлаа чихэнд чимэгтэй
эелдэг зөөлөн үгээр илэрхийлэн хүргэ.

Баярлалаа,
гялайлаа гэх сэтгэл шингэсэн талархлын үгсийг зохих эзэнд нь, зохих цагт нь
хэлж байх нь хамгийн наад захын соёл, боловсролтой хүний хувьд хоол идэхийн
тулд амаа ангайдагтай адил зайлшгүй хийх ёстой боловсон үйлдэл. Баярласан
сэтгэлээ нээн илэрхийлж сураагүй хүн урам муутай. Хүртсэн тус дэмийнхээ хариуд
баярласан, талархсанаа хэлэхгүй хэлээ хазан өнгөрөгч дараагийн удаа тэр хүнээс
буян хишгийн тусыг горьдон хүлээх итгэлээ тасар татан хөсөр хаяна. Хариу
нэхээгүй буяны тус хамгаас үнэтэй гэдэг. Жинхэнэ буянтан гар тосон хариу
нэхдэггүй ч сэтгэлийн үг чих тавин хүлээдэг гэдгийг ямагт сана. Тусыг хүртээд
үг дуугүй нүүр буруулах нь тун өөдгүй зангийн илрэл.

Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж