Ираны засаглал дахь тэмцэл нээлттэй үедээ орлоо

Хуучирсан мэдээ: 2010.12.16-нд нийтлэгдсэн

Ираны засаглал дахь тэмцэл нээлттэй үедээ орлоо

Ираны ерөнхийлөгч Махмуд Ах­ма­ди­не­жад өөрийн Гадаад хэргийн сайдыг Сенегалд айлчилж явахад нь гэнэтхэн огцруулсан байна.

Манучехр Моттаки эх орондоо биш Сенегалд явахдаа Гадаад хэргийн сайд байхаа болжээ. Эх сурвалж: АР

Ираны ерөнхийлөгч Махмуд Ахма­дине­жад тус орны Гадаад хэр­гийн сайд Манучехра Моттакийг огцрууллаа. Одоо Исламын бүгд найрамдах улсыг удирдаж байгаа хуучинсаг үзэлтнүүдийн дунд зөр­чил­дөөн тодорхой байгааг шууд хэлж болно. Ираны доод ангиас гарал­тай залуучууд тус улсын ша­шин төрийн тэргүүн аятолла Али Хаменеин талынханд шууд эсэр­гүүцлээ үзүүлэв. Аятоллаг ах­мад насныхан, туршлагтай хувьсч­­гал­чид бо­лох клерикалууд (шаш­ны улс төр ба соёлын нөлөөг ихэс­гэхийг эрмэлзэгчид) нь дэмж­дэг. Энэ сарын 13-ны өдөр ну­таг нэгтнүүддээ Моттакийг албан тушаалаас нь чөлөөлснөө Ах­ма­динежад гэнэтхэн дуулгав. То­дор­­хой шалтгааныг тэрээр хэлсэнгүй. Гэхдээ учир явдлыг нэ­­гэн жижиг нөхцөл улаан цайм тод­­руулж өглөө. Ахмадинежад өөрийн шийдвэрээ зарлаж байхад Моттаки албан ёсны айлчлалаар Сенегалд явж байжээ.


Клерикалийн эсрэг огцруулалт

Огцруулж байгаагаа хэлсэн Ахма­­динежадын үг нэлээд өдөөсөн шинж­тэй байв. “Ингээд би түүнд (Моттаки) таван жил Гадаад яамыг толгойлж байсных нь төлөө талархах гэсэн юм. Түүнийг бурхан ивээх болтугай” гэж тэр хэлжээ. Моттакийн оронд Ираны цөмийн хөтөлбөрийн гол хэлэлцээрч Али Акбар Салехи томилогдсон байна. Ахмадинежад таарах хүнийг нь олтол тэрээр ГХЯ-ны сайдын үүргийг гүйцэтгэж байх юм.

Хаменеи ба Ахмадинежад хоёрын сөр­­гөлдөөний талаар өнгөрсөн найм­­­­дугаар сард нийтэд мэдээлэгдэж эхэл­сэн юм. Тэр үед Ираны дээд удир­дагч өмнө хийж байгаагүй алха­маа хийн Ахмадинежад нарын гол улс­төрчдөд хандан засгийн эрхийн тө­­лөөх тэмцлээ зогсоохыг шууд мэ­дэг­дэн тийм сөргөлдөөн дэглэмийг сул­руулдаг хэмээн сануулж байлаа.

“Засаглалын доторх сөргөл­дөө­нийг ил гаргаж болох олон ний­тийн мэдэгдэл хийхгүй байхыг би албан ёсны хүмүүст ноцтойгоор са­нуулж байна.” хэмээн аятолла төв телевизээрээ мэдэгдсэн билээ. “Үзэл санаа­ныхаа ялгааг эдгэрэшгүй шарх болгон хувиргах нь том алдаа” гэж тэр онцолсон байв. “Улс орны эрх баригч хүрээний эв нэгдэл ба нэгдмэл байдлыг хадгалах нь шашины үүрэг мөн. Хагаралыг нэн ялангуяа дээд хүрээний төвшинд гаргах эрмэлзэл бол исламын сургаалын эсрэг үйл­дэл” гэж Хаменеи мэдэгдсэн ба түү­нийг нь Дээд удирдагч ба Ираны дэг­лэмийн шашины лидер өөрийн эрх мэдэлд халдаж буйг мэдэрсэн хэрэг хэмээн шинжээчид дүгнэж байв.

Хаменеи ч мөн Ахмадинежад ч хамаардаг Ираны эрх баригч кон­сер­­ва­то­руудын лагерьт хагаралын шу­гам гарч ирсэний шинж тэм­дэг гэж Оросын стратегийн үнэл­гээ­ний инс­титутын шинжээч мэр­гэ­жил­тэн Сергей Демиденко хэлж бай­на. ”Сүү­лийн үед залуу, эрч хүч­­тэй төрийн зүт­гэлтнүүд, ту­хайл­­­­бал, Ахмадинежад эрх мэд­лийн төлөөх эрмэлзлэлээ улам гар­­­­гах болсон байна. Ираны 1978 оны лалын хувьсгалыг хийсэн Ха­ме­­неи ба бусад аятолла нар хамаар­даг хөгшин үеийнхэнд тэр нь таа­лагдахгүй байна. Жишээлбэл, ерөн­­­­­хий­л­өг­чийн сонгуулийн үеэр тө­­­­­вийг сахисан нөлөө бүхий аятолла Раф­­санжанийн эсрэг түрэмгий үйл­дэл хийж эхэлснийх нь төлөө тэд Ах­­мадинежадыг шүүмжилж бай­сан би­лээ. Учир нь тэд клерикал засаг­ла­лын­хаа төлөө аюулыг мэдэрсэн юм” хэ­мээн Демиденко тайлбарлав.

Сайд хэрэггүй

Оросын Ойрхи Дорнодын инс­титтутын ерөнхийлөгч Евгений Са­тановский: “Ахмадинежад Иранд гадаад бодлогыг хариуцсан тус­гай төлөөлөгчдийн институтыг бий болгосон юм. Тэд гадаад бод­­логын зургаан чиглэлээр ажил­лаж байна. Тэр хүмүүс бүгд л Ахма­динежадынхан. Жишээлбэл, Ираны ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Эсфандьяр Рахим Машаи Ойрхи Дорнодын  тусгай элч болсон байна” гэж хэлэв.

Энэ шийдвэр нь дээд удирдагчийн дэмжлэг аваагүй ба Хаменеи төрийн бүтцийгөөрчлөхгүй байх үүрэг өгчээ. “Ахмадинежад албан ёсоор үүнийг зөвшөөрсөн боловч тэр үүр­гийг нь үл тоосон байв. Учир тэр зургаан элч нөгөө л үүргээ хүлээсэн бай­лаа. Ганцхан тэдний нэрийг өөрч­лөн ерөнхийлөгчийн зөвлөх бол­го­сон юм” хэмээн тэрээр нэмэн хэлэв. Ийм нөхцөлд Гадаад хэргийн сайд ерөн­хийлөгчид хэрэггүй болсон учир түүнийг огцруулж байгаа гэж Сатановский  өгүүлэв.

Дэглэмийн улс төрийн хагарал нь өнөөгийн эрх баригчдийг уна­гаж магадгүй. Гэхдээ энэ нь өнөө мар­гаа­шийн хэрэг биш. Эрх баригч­дийн бодлогоос болон Ираны эдийн засаг хүнд байдалд байна. Хөрөнгө мөнгөний ихэнхийг цөмийн бо­лон сансрын салбарт хийж олон ний­тийн амьдралыг сайжруулахад хүрэл­цээгүй болгосон юм. Хэрэв консер­ваторууд энэ бодлогоо өөрчлөхгүй бол 10 жилийн дотор энэ дэглэм сүйрч магадгүй болж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж