АНУ-ын шүүх Голландын партизанд ял тулгав

Хуучирсан мэдээ: 2010.12.16-нд нийтлэгдсэн

АНУ-ын шүүх Голландын партизанд ял тулгав

АНУ-ын шүүх Колумбын Фарк эсэргүүцлийн бүлгийн гишүүн Голланд эмэгтэйг хүн хулгайлсан хэрэгт буруутгаж ял оноохоор шийджээ. Танжа Нижмэйжир нь Колумбад ирснийхээ дараа Колумбын зүүн жигүүрийн партизан бүлэгт элссэн бөгөөд түүнийг одоо хүртэл сул чөлөөтэй яваа гэж үзэж байна. АНУ-ын шүүхээс Нижмэйжирийг хүн барьцаалж, террористуудад дэмжлэг үзүүлэхийн тулд зориудаар үгсэн хуйвалдсан гэж буруутгажээ.

Холбооны дээд шүүх түүнийг Фарк эсэргүүцлийн бүлгийн гишүүн болохын хувьд АНУ-ын гурван гэрээт ажилчдыг барьцаалсан хэмээн мэдэгджээ. Барьцаалагдсан гурван хүн нь Марк Гонзалис, Кэйт Стэнсэл, Томас Хоу нар байсан бөгөөд сууж явсан онгоц нь Колумбад осолдсоны дараа барьцаалагдсан ажээ. Холбооны дээд шүүхээс хатагтай Нижмейжир болон бусад 17 Фаркийн гишүүдэд ял тулгаад байгаа ба хэрэв тэднийг барьсан тохиолдолд 60 жил хорих ялаар шийтгэх ажээ.

Хатагтай Нижмэйжир нь 32 настай бөгөөд төв Колумбын Пирерад Англи хэл заалгасныхаа дараа 2002 онд Фарк бүлэгт элссэн байна. 2010 оны наймдугаар сард Нижмэйжир Нидерландын радиод өгсөн ярилцлагадаа ялалтын төлөө үхтлээ тэмцэнэ. Би Колумбын партизануудын нэг болсноороо бахархаж, эрх мэдэл, хувьсгалын төлөө тэдэнтэй нэгдэж тэмцэнэ” гэжээ.

Б. Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж