”Мона Лиза”-ийн нууцыг рентген ч тайлж чадсангүй

Хуучирсан мэдээ: 2010.12.16-нд нийтлэгдсэн

”Мона Лиза”-ийн нууцыг рентген ч тайлж чадсангүй

mona_lisa

Зургийн
цаад давхаргуудыг харах зориулалтаар бүтээсэн рентген туяаны аппаратаар
алдарт "Мона Лиза"-г судалжээ. Одоогийн шинжлэх ухаан ч "Мона Лиза"
хөргийн нууцыг бүрэн тайлж чадаагүй юм. Энэ зураг Леонардо Да Винчигийн
хамгийн агуу долоон бүтээлийн нэг гэгддэг. Гэрлээс сүүдэр рүү ямар ч
өөгүйгээр тун "уран" уусалттайгаар шилжсэн энэ агуу бүтээлийн гадна
давхаргыг Америкийн эрдэмтэд судалсан байна. Дээрх аппаратаар Да Винчи
болон сэргэн мандалтын үеийн бусад зураачийн уран зургийн өнгө будгийн
зохилдолгоог тайлж, бүтээлтэй холбоотой шинэ мэдээлэл нээх боломжтой юм.

Судалгааны
багийн ахлагч Филипп Уалтер тусгай аппаратаар "Мона Лиза"-гийн цаад
давхарга бүрийн зузаан болон зургийн арга барилыг шинжсэн байна. Хөргийн
нүүрний сүүдрийг гаргахад Италийн суут зураачийн хэрэглэсэн аргын
нууцыг одоо хүртэл тайлаагүй бегөөд үүнийг тайлахад ойрхон байгааг
Уалтерийн багийнхан зарласан байна. "Мона Лиза" өдгөө Парис дахь Луврын
музейд хадгалагдаж буй.

Эх сурвалж: “Компьютер таймс”

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж