2010 оны шинжлэх ухааны шилдэг 10 ололт

Хуучирсан мэдээ: 2010.12.16-нд нийтлэгдсэн

2010 оны шинжлэх ухааны шилдэг 10 ололт

Шинэ
зуун, шинэ мянганы эхний арван жил шинжлэх ухааны ололт, амжилтаар
арвин байна. Гэхдээ бүтэн арван жилийн онцгой судалгаа, нээлтүүдийг
бүгдийг нэрлэх аргагүй тул энэ удаад улирч байгаа оны шилдгүүдийг
танилцуулъя. Олон улсын танин мэдэхүй, шинжлэх ухааны сэтгүүл, цахим
хуудсууд хэдийн оны шилдгүүдийг тодруулж эхэлжээ. Монголын өдөр тутмын
сонинуудаас анх удаа танин мэдэхүйн дагнасан нүүр хуудастай болсон
"Монголын үнэн" сонин тэдгээрээс түүвэрлэн багцаллаа.
Хамгийн олон эвэртэй үлэг гүрвэл

2010_top10_neelt_01

2500 орчим кг жинтэй Kosmoceratops хэмээх энэ араатан 76 сая жилийн
тэртээ амьдарч байсанд баярлах хэрэгтэй. Учир нь уг үлэг гүрвэл аварга
том толгойдоо 15 эвэртэй байжээ. Өнөөгийн АНУ-ын Юта МУЖИЙН нутагт
амьдарч байсан нь тогтоогдсон энэхүү зэрлэг адгуус хэчнээн догшин
ширүүн, хөнөөлтэй байсан нь тодорхой. Ютагийн их сургуулийнхан
Kosmoceratops-ийн чулуужсан ясыг 2007 онд олсон ч өнгөрөгч есдүгээр сард
нарийвчлан судалж, нэр оноосон байна. Судалгааны үр дүн эртний аймшигт
амьтдын тоог нэгээр нэмээд зогсохгүй бөмбөрцгийн хойд хагас хэчнээн
өвөрмөц содон газар байсныг харуулна. Эрэг орчмоор нутагладаг байсан
Kosmoceratops устаж үгүй болохдоо хоёр Америкийн зааг хавиар амьдарч
байсан бололтой.

Бага хурдасгуурын "том" мэдээ

2010_top10_neelt_02

“Фермилаб”-ын “Теватрон” хурдасгуурын мөргөлдөөний үед саармаг В
мезонуудын хэв шинж тэгш бус хэмтэй байв. Танд энэ огтоос сонин биш
санагдаж мэдэх юм. Харин тэгш байсан бол өдийд та бидний хэн нь ч
байхгүй байх байсан. Матери болон эсрэг бодисын хэмжээ тэнцэх нь Их
тэсрэлтийн үеэр бий болдог физикийн хууль. Гэхдээ матери, эсрэг бодис
харилцан бие биедээ уусч үгүй болдог тул энэ нь бараг л боломжгүй.
Орчлон ертөнцийг шинээр үүсгэхэд матери тийш яльгүй хазайсан "эмзэг"
онол хэрэгтэй. Үүнийг энэ оноос өмнө хэн ч нээгээгүй юм. Харин
"Фермилаб"-д болсон хурдасгуурын мөргөлдөөний үеэр эрдэмтэд үүссэн мюоны
хэмжээ анти-мюоноос нэг хувиар илүү байсныг тогтоожээ. Энэ нь гайхмаар
их үзүүлэлт биш ч нэгэн цагт орчлон ертөнц чухамдаа иймэрхүү багахан
зөрүүгээр л үүссэн гэдэг нь анхаарал татахуйц юм.

Устай cap

2010_top10_neelt_03

Дэлхийн ганц дагуул cap хүн төрөлхтний судалж баршгүй нууцат орчин
хэвээр байна. Өмнө нь сарнаас тоос, шороо, чулуу, хад олдсон. Гэхдээ ус
олдсон удаагүй. Тиймээс ч cap хүн амьдрах боломжгүй газар гэгдсээр
ирсэн. Харин өнгөрөгч онд шинжлэх ухааны ертөнцөд дуулиан дэгдээсэн
онцгой нэгэн нээлт бол cap хүмүүс бидний боддогоос хавьгүй чийгтэйг
тогтоосон судалгаа юм. НАСА-гийн "LCROSS" хөтөлбөрийн хиймэл дагуул
сарны гадарга дээр сүйрэн байж газардахдаа сарны өмнөд туйл орчимд унаж
таарчээ. Судлаачид сарыг бага ч атугай нойтон гэдгийг мэдэж байсан ч
чухам хэр их вэ гэдгийг л таамаглаж чадахгүй байв. Харин дээрх
хөтөлбөрийн явцад cap одон орон судлаачдын таамаглаж байснаас бараг 50
хувиар илүү чийглэг болох нь батлагдсан юм. Энэ нь cap Сахаарын цөлөөс
хоёр дахин илүү чийглэг гэсэн үг. Өөрөөр хэлбэл, саран дээр хэзээ нэгэн
цагт амьдрал үүсгэж болох нь

Мексикийн хонгил ба "Мөрдөгч" робот

2010_top10_neelt_04

Мексикийн Теотиуаканы сац суваргууд Хойд америкийн археологийн үнэт
өвийн нэг юм. Гэхдээ тэдгээр суварга болон эртний хотоос үлдсэн бусад
бүх байгууламж өнөө цагийнханд нууцаа дэлгээгүй байна. Харин
Теотиуаканы хүнд хаалга энэ онд бага ч атугай нээгдсэн нь археологичдын
хотын гүн руу илгээсэн бяцхан камерын буцааж илгээсэн мэдээллүүд юм.
"Мөрдөгч" нэртэй тэрхүү роботон камер хотын гүнээс 3.6 метр урт, гоёмсог
хана, тааз бүхий хонгил олжээ. Хоёр мянганы тэртээ баригдсан тэрхүү
хонгилыг хотын хамгийн хүндтэй санваартны бунхан руу хөтөлнө гэдэгт
археологичид найдаж байна. Хонгилыг нээсэн эрдэмтдийн судалгаа амжилттай
байвал Месоамерикийн их хотыг барьсан хүмүүсийн амьдрал орчин
цагийнханд илүү ойлгомжтой болж, эртний соёл иргэншлийн олон нууц
тайлагдах нь дамжиггүй.

Хөгшрөлтийн ген

2010_top10_neelt_05

Брэд Питт ч юм уу Анжелина Жоли яагаад урьдын хэвээрээ залуу, сайхан
харагдаж байхад ихэнх хүний нас талийсан нь нүүрэн дээр нь бичээстэй мэт
илт байдаг юм бэ. TERC хэмээх генийн ДНК-ийн яльгүй өөр бүтцэд хамаг
учир нь байж мэдэх юм. TERC теломераза хэмээх фермент ялгаруулдаг нь
хэдийнэ батлагдсан. Энэ нь теломера буюу гутлын үдээсний үзүүр дэх
хуванцар эд шиг хромосомын төгсгөлийг уртасгадаг байна. Эс хуваагдах
бүрт теломера богиносдог бөгөөд энэ нь хөгшрөлтийг өдөөдөг хромосомын
"замбараагүйтэл"-д хүргэдэг аж. "Удамшил зүй" сэтгүүлд судалгааны дүнгээ
хэвлүүлсэн Британи эрдэмтдийн тооцоо-гоор TERC-ийн ганц хуулбартай
хүмүүс өөрөөс нь 3-4 насаар ахмад атлаа TERC огт тээдэггүй хүмүүстэй
харьцуулахад хавьгүй богино теломератай байдаг гэнэ. Өөрөөр хэлбэл, тийм
хүмүүс 3-4 жилээр хурдан хөгширдөг байна. Харвардын Анагаах ухааны
сургуулийн судлаачид мөн төстэй судалгаа хийж, дутуу төрсөн оготны
теломеразаг "асаах" туршилт хийжээ. Тэгэхэд оготны агшсан тархи
хэмжээний хувьд томорч, нөхөн үржихүйн хувьд ч хурдан бойжсон байна.
Хүний теломеразаг ийн өөрчилж хянадаг болбол хүний насжих явцыг
удаашруулах боломжтой. Гэхдээ энэ нь эрсдэл дагуулна. Хурдацтай
хуваагдах, хагас "мөнх бус" эс нэг талаар хорт хавдар үүсгэдгийг
эрдэмтэд анхааруулсаар байна.

Сансрын "хүн ам" өсөв

2010_top10_neelt_06

Энэ онд олон улсын одон орон судлаач эрдэмтэд хүн төрөлхтөнд олдож,
танигдаад буй гадаад сансрын биетүүдийг тоолж, бүртгэлжүүлсэн юм. Харин
тэгэх явцдаа харь ертөнцийн өөр олон шинэ биет нээн илрүүлжээ.
Тухайлбал, холын нэгэн үл анзаарагдам одыг тойрон эргэдэг, нэгэн цагт
бүр Тэнгэрийн заадсын ч хэсэг байгаагүй, хожим таталцлын хуулиар дэлхийн
"хөрш" болсон HIP 13044b хэмээх гариг мөн дэлхийгээс гэрлийн 127 жилийн
тэртээд оршдог HD 10180 хэмээх одны тойрог замд оршдог долоон гаригийг
нээжээ. Гэхдээ хамгийн онцгой нээлт нь Gliese 581 g байв. Уг гариг
Голдилокийн гэгддэг бүсэд нараа тойрон эргэдэг гаригуудаас хүн
төрөлхтөнд танигдсан анхны бага гариг юм. Өөрөөр хэлбэл, амьдрал бий
болоход хүйтэн ч биш, халуун ч биш орчинтой гэсэн үг.

Илбэчний нөмрөг

2010_top10_neelt_07

Үл үзэгдэгч болгодог нөмрөг болон цаг хугацаагаар аялах тухай ярьдаг
эрдэмтдийг нэг бол гоц ухаантай, үгүй бол солиотой гэлцдэг. Харин
Лондонгийн Дээдсийн коллежийн профессор Мартин МакКал яавч солиотой биш.
Тэрбээр "Хараа зүй" сэтгүүлд өөрийн "меоматериал" хэмээн нэрийдсэн
эдийг танилцуулсан юм. Тэр нь цахилгаан соронзонгийн энергийн эгэл
урсгалыг молекулын хувьд шинээр зохион байгуулж болдог матери
юм.Профессорын тайлбарласнаар "метаматераил"-аар нэвтрэгч гэрэл тэгш бус
хэмээр тусах бөгөөд тэр нь цаг хугацаа, орон зайн зааг үүсгэнэ. Түүний
хошигносноор мөнөөх зааг дунд болхи дээрэмчин ч хамгийн чанд хатуу
хяналттай банкийг тонож чадах гэнэ. Гэхдээ үл үзэгдэгч нөмрөг бүтээхэд
ганц том бэрхшээл бий. Гэрлийн аялах хурдыг тооцвол үл үзэгдэгч орчин
үүсгэхэд дор хаяж 100 сая метр урт нөмрөг хэрэгтэй.

Өвөг дээдэстэйгээ танилц

2010_top10_neelt_08

Хоёр сая жилийн өмнө өнөөгийн Өмнөд Африкийн Малапа агуйд цасны
нурангид дарагдан булшлагдсан эх, хүү хоёрын тухай та бидний хэн нь ч
дуулаагүй байж мэднэ. Гэхдээ "Шинжлэх ухаан" сэтгүүлийн дөрөвдүгээр
сарын дугаарт нийтлэгдсэн өгүүлэлд тэднийг орчин цагийн хүний нэн чухаг
дээд өвөг гээд "Хүний үүсэл, хөгжлийн түүхэн дэх онцгой холбоос олдлоо"
хэмээжээ. Шинжлэх ухааны өнөр бүлд Australo-pithecus sediba нэрээр
бүртгэгдсэн шинэ хүн дүрстний талаар палеонтологичид санал зөрөлдсөөр
байгаа (зарим эрдэмтэн ухамсарт хүнд огт хамааралгүй гэж үзсэн) аж.
Хэдий тийм ч эх, хүү хоёр эртний бөгөөд орчин цагийн хүний аль алиных нь
хэв шинжийг хадгалсан хүний онцгой зүйл гэдэг нь маргаангүй юм.
Тодруулбал, Australopithecus sediba нь өнөөгийн бид буюу Homo
sapiens-ийн өвөг Homo erectus-ийг дээд өвөг байх тун магадлалтай.

Шинэ элемент

2010_top10_neelt_09

Хар тугалга, төмөр, ураны алийг ч 117 дугаар элемент буюу унунсептийтай
зүйрлэшгүй. Энэ элемент ОХУ-ын Дубна хотод "мэндэлсэн" бөгөөд беркели,
кальцийн изо топийн нийлбэр юм. Хэдийгээр түргэн хугацаанд үүсч, дорхноо
алга болсон ч хормын төдий ч атугай бүтэц нь тогтвортой байсан нь
эрдэмтдэд найдвар төрүүлжээ. Зориудаар бий болгосон хиймэл элемент хүнд
болох тусмаа тогтворгүй болдог. Харин
унунсептий физикчдийн
тодорхойлдгоор тогтвортой, хөвшгүй "арал"-аар дүүрэн гэнэ. Тиймээс үелэх
системийг өөрчлөгдөшгүй гэж итгэж болохгүй нь.

Муур цэвэрч

2010_top10_neelt_10

Муур сүү уухдаа эрүү, хууз сахлаа норгохгүй байж чаддаг нууцыг эрдэмтэд
тайлах гэж олон жил мэрийсэн. Харин ганц хормыг хэдэнтээ хуваасантай
тэнцэх агшныг хальснаа буулгаж чадах шидэт төхөөрөмж бий болсны дараа л
судлаачид бодсоноо гүйцэлдүүлэх боломжтой БОЛСОН юм. Бичлэгийг сайтар
шинжсэний дүнд эрдэмтэд муурыг хэлээ мушгиралдуулан шингэнд дүрж,
халбагаар утгах мэт сүүгээ амандаа хийдгийг тогтоожээ. Харин дундаж хурд
нь ойролцоогоор секундэд дөрвөн удаа гэнэ. Хэлээрээ нэг утгахдаа 0.1
миллилитр шингэн уудгийг нь ч эрдэмтэд мон тогтоосон юм.

Эх сурвалж: “Компьютер таймс”

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж