Радио нэвтрүүлэг дамжуулах туршилт хийв

Хуучирсан мэдээ: 2010.12.16-нд нийтлэгдсэн

Радио нэвтрүүлэг дамжуулах туршилт хийв

digital_radio

Монгол
Улс даяар 2014 оны долдугаар сарын 31-ний өдрөөс эхлэн радио,
телевизийн өргөн нэвтрүүлгийн цацалтыг аналог системээс тоон системд
шилжүүлэх тухай Засгийн газрын шийдвэр гараад байгаа. Үүний угтал болгож
радио өргөн нэвтрүүлгийн сүлжээг тоон өгөгдлөөр дамжуулж турших,
туршилтын дамжуулах станц байгуулах төслийг "Харилцаа холбооны бүх
нийтийн үйлчилгээний сан"гийн санхүүжилтээр Говьсүмбэр аймагт хэрэгжүүлж
эхлээд байгаа ажээ. Тоон технологиор радио нэвтрүүлэг цацах станцын
туршилтын төслийн нээлтийн ажиллагаа Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум буюу
Чойр хотод энэ сарын 12нд боллоо. Нээлтийн ажиллагаанд "Радио телевизийн
сүлжээ" улсын төсөвт үйлдвэрийн газрын дарга Т.Гантөмөр, Мэдээлэл,
шуудан, харилцаа холбоо, технологийн газрын терийн захиргаа, хамтын
ажиллагааны хэлтсийн дарга н.Болдмандал, МҮОНРТ, Харилцаа холбооны
зохицуулах хороо, "Мэдээлэл холбоо сүлжээ" терийн өмчит компанийн
телөелөл бсйюн Говьсүмбэр аймгийн орон нутгийн удирдлагууд оролцлоо.
Энэхүү төслийг Герман улсын "Транс радио" компани, "Радио телевизийн  
сүлжээ"  улсын төсөвт үйлдвэрийн газар хамтран хэрэгжүүлж байгаа аж.
Туршилтын төслийн ажиллагааг нээж "Радио телевизийн сүлжээ" улсын төсөвт
үйлдвэрийн газрын дарга Т.Гантөмөр үг хэллээ. Тэрээр, "Дэлхийн улс
орнууд радио, телевизийн тоног техееремжийг тоон технологид шилжүүлэх
ажлыг эрчимтэй хөгжүүлж дэлхийн улс орнуудын тавны нэг нь тоон системд
бүрэн шилжээд байна. Момгол Улс өргөн уудам газарнутагтай. Энэ ергөн
уудам газар нутагт мэдээлэл түгээх ажлыг Их хүчний радио станцууд
гүйцэтгэдэг. 2009 онд радио нэвтрүүлгийг тоон системд шилжүүлэх
туршлагаараа Европын холбооны улсууд дундаа тэргүүлэх чиглэлийн компани
болох Франц улсын "Томпсон" компанийн мэргэжилтнүүд ирж Их хүчний радио
станцуудыг тоон технологид шилжүүлэх тооцоо судалгаа, техник технологийн
боломж болон Их хүчний радио станцуудын өнөөгийн байдлын талаар зохих
тооцоо, судалгааг хийж, еерсдийн төслийг танилцуулсан юм.   Мөн өнгөр
сөн хавар Герман улсын "Транс радио" компанийн теслийн багийнхан
хүрэлцэн ирж Их хүчний радио станцыг тоон технологид шилжүүлж, манай
ергөн уудам нутагт өндөр чанартай мэдээллийг хэрхэн түгээх талаархи
зохих тооцоо, судалгааг өерсдийн санхүүжилтээр хийж бидэнд танилцууллаа.
Бид эдгээр төслүүдээс Монгол Улсад ашигтай, үр егөөжтэйг нь сонгож
хэрэгжүүлэх юм. Бид туршилтын ажлыг хэрэгжүүлэхээр Говьсүмбэр аймгийн
тев Чойр хотыг сонгосон нь учиртай. Учир нь зүүн емнед бүсийн радио
долгоны гол зангилаа Говьсүмбэр аймгийн нутагт оршдог. Тухайлбал,
Хонхорын их хүчний радио станцын үндсэн чиглэл зүүн өмнед бүс рүү
чиглэдэг. Мен Өмнөговь болон Дорнод аймаг дахь йх хүчний радио
станцуудын чиглэл энэ зүг рүү байдаг. Тиймээс энэ бүс нутагт радио
долгоны сонсгол хамгийн тааламжтай гэж Чойр хотыг сонгож туршилтын ажлыг
эхлүүлсэн юм. Түүнчлэн дэд бүтэц хөгжсөн, нийслэлд ойр гэдэг утгаараа
бидний ажилд цаг хугацаа хожих боломжийг олгож байна. Туршилтын төсел
нэг сарын хугацаанд үргэлжилнэ. Энэ хугацаанд радио нэвтрүүлгийн аналог
сонсголын хүрээнд үр дүнгийн шинжилгээ хийхээс гадна тоон технологийн
чанар тархалтын хүрээнд судалгаа хийх юм" гэлээ.

Эх сурвалж: “Компьютер таймс”

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж