Өрхийн үйлдвэрлэлийг дэмжиж байна

Хуучирсан мэдээ: 2010.12.16-нд нийтлэгдсэн

Өрхийн үйлдвэрлэлийг дэмжиж байна

Өвөрхангай аймгийн ИТХурлын Тэргүүлэгчдийн 2009 оны 87 дугаар тогтоолоор “Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих” аймгийн дэд хөтөлбөрийг батлуулж, хөтөлбөрт өрхийн үйлдвэрлэлийг дэмжих бүлэг оруулан хэрэгжилтийг зохион байгуулж байна. Дэд хөтөлбөрт тусгаснаар өрхийн үйлдвэрийг зохион байгуулалттай болгож, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг төрөлжсөн, даганасан, хоршсон хэлбэрээр үйлдвэрлэж, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг борлуулах сүлжээтэй болгох зорилт тавьжээ. Хөтөлбөрийн хүрээнд Арвайхээр, Гучин-Ус сумд оёдлыг эсгүүр, оёх, борлуулах дамжлагаар хийж эхлээд байгаа бол 19 сумын 365 өрх 1.1 сая ширхэг буюу 365.6 тн шахмал түлш өрхийн үйлдвэрлэлээр хийгээд байна. Энэ нь төв суурин газрын өрхийн мод түлшинд хэрэглэх хэрэглээг 6.2 хувиар хангаж байгаа аж. НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн “Нэг суурин-нэг бүтээгдэхүүн” төслөөс Хужирт, Хайрхандулаан сумдад орон нутгийн нөөц ашиглан өрхийн үйлдвэрээр малын тэжээл, түлш, оёдол, гутал, ноос боловсруулах, ширэн эдлэл хийх сургалт явуулсан нь үр дүнтэй ажил болсон. бөгөөд мал аж ахуй, газар тариалангийн зарим түүхий эд, бүтээгдэхүүнийг өрхийн үйлдвэрээр боловсруулж, борлуулах сүлжээг бий болгохоор төлөвлөж байгаа гэнэ. Аймгийн хэмжээнд 2009-2010 онд ЖДҮДСангийн хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр нийт 108 өрхийн үйлдвэрлэлийг 707.8 сая.төгрөгийн санхүүжилтээр дэмжиж 358 ажлын байр нэмэгдүүлээд байна.

Б.Батчимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж