Бүтээгдэхүүн үйлдвэрлэлт өсчээ

Хуучирсан мэдээ: 2010.12.16-нд нийтлэгдсэн

Бүтээгдэхүүн үйлдвэрлэлт өсчээ

Өвөрхангай аймгийн нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэлд аж үйлдвэрийн бүтээгдэхүүний эзлэх хувь хэмжээг 10.0 хувьд хүргэнэ хэмээн аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн 2008-2012 хүртэлх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөртөө тусгасан.

Өвөрхангай аймгийн хэмжээгээр 2009 онд 2.5 тэрбум төгрөг байсан аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлт, 2010 онд 4.3 тэрбум төгрөг болж урьд оноос 1.7 дахин өссөн байна. Тиймээс аймгийн нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэлд аж үйлдвэрийн бүтээгдэхүүний эзлэх хувь хэмжээг 2012 онд 10.0 хувьд хүргэх зорилт биелэгдэх боломжтой боллоо хэмээн үзэж байна.

Б.Батчимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж