Нийтийн тээврийн асуудлыг шийдвэрлэнэ

Хуучирсан мэдээ: 2010.12.16-нд нийтлэгдсэн

Нийтийн тээврийн асуудлыг шийдвэрлэнэ

Арвайхээр суманд нийтийн тээврийн асуудал маш ихээр тулгамддаг. Иргэдийн эрэлт шаардлага болсон уг асуудлыг шийдвэрлэхээр 2009 онд орон нутгийн хөрөнгө оруулалтаар 10 автобусны зогсоол, 40 тэмдэгийг 10.5 сая төгрөгөөр хийж гүйцэтгэн, нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэн явуулж буй иргэдэд 9.5 сая төгрөгийн татаас олгож, Арвайхээр сумын төвд дөрвөн чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээ явуулахаар болсон ч сар гаруй хугацаанд хэрэгжээд эцэстээ зөвшөөрөл авсан “микронууд” олдохоо байсан. Тиймээс Арвайхээр сумын нийтийн тээврийн үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор өнгөрсөн 10 сард  аж ахуйн нэгж байгууллагуудын дунд төсөл шалгаруулах журмаар тендер зарлан “Өндөр дөлгөөн” ХХК шалгарсан бөгөөд үйл ажиллагаагаа явуулж эхлэхээр ажилтан авч байгаа сурагтай байгаа аж.

Б.Батчимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж