
“Хятад, Энэтхэг улсууд нь уул нурууд, гол мөрнөөрөө холбогдож, уламжлалт нөхөрсөг харилцаа нь 2000 гаруй жилийн үргэлжилсэн түүхтэй билээ. Энэ жил хөрш хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиож байгаагаараа онцлогтой жил болж байна” хэмээн ноён Вэнь нэмж хэлэв.
2005 онд Ерөнхий сайд Вэнь Жиабао Энэтхэг улсад анх удаа айлчлах үеэр энх тайван, хөгжил дэвшлийн төлөө хоёр улсын хооронд стратеги, хамтын ажиллагааны түншлэлийн харилцааг тогтоосон билээ.
“Хятад Энэтхэгийн харилцаанд чухал үе ирээд байна, цаашид хөгжих өргөн боломжийг хамтран ашиглацгаая” гэж ноён Вэнь Энэтхэг улсад хандан хэллээ. Айлчлалынхаа үеэр ноён Вэнь бизнесийн хурал чуулганд оролцож үг хэлэх бөгөөд Энэтхэгийн салбар бүрт ажилладаг хүмүүсийн төлөөлөлтэй уулзах юм.