Еврозоны аж үйлдвэрлэлийн өсөлт буурчээ

Хуучирсан мэдээ: 2010.12.15-нд нийтлэгдсэн

Еврозоны аж үйлдвэрлэлийн өсөлт буурчээ

Евро хэрэглэдэг 16 орны аж үйлдвэрлэл аравдугаар сард ердөө 0,7 хувиар өссөн байна. Энэ нь эдийн засагчдын тооцоолж байснаас хамаагүй бага хэмжээ болжээ. Европын статистикийн газраас мэдэгдсэнээр тухайн сард өмнөх жилийнхтэй харьцуулахад аж үйлдвэрлэл 6,9 хувиар өссөн байгаа нь чамлахаар хэмжээ болсон юм. Эдийн засагчид 1,3 хувь, жилийн хэмжээнд 7,6 хувийн өсөлттэй байна гэж тооцоолж байсан гэнэ.

Энэ онд Еврозоны эдийн засгийн өсөлт аж үйлдвэрлэл дээр тулгуурласан байсан билээ. Гэтэл сүүлийн үед үүсээд буй өрийн асуудлаас болж энэ хэмжээ багасч эхэлсэн юм. Аравдугаар сард хамгийн их өсөлт гаргасан улс нь Люксембург /6,4 хувь/ болон хямралд нэрвэгдээд буй Грек /3,6 хувь/ аж.  

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж