Ашигт малтмалын хөрөнгө оруулалт өснө

Хуучирсан мэдээ: 2010.12.15-нд нийтлэгдсэн

Ашигт малтмалын хөрөнгө оруулалт өснө

БНХАУ болон хурдацтай хөгжиж буй бусад орны зах зээл, эдийн засгийн нааштай байдлын ачаар уул уурхайн бүтээгдэхүүний эрэлт ирэх онд хямралын өмнөх үеийнхээс ч илүү болох төлөвтэй байна. Газрын тос, байгалийн хий, зэс, алт гээд байгалийн ашигт малтмалаас гадна газар тариалангийн бүтээгдэхүүний капитал хөрөнгө оруулалт ойрын үеийн зах зээлийн үнэ хурдацтай өсч буйгаас болж цаашид улам нэмэгдэх юм байна.

Ирэх онд уул уурхайн бүтээгдэхүүнд зарцуулж буй мөнгөний хэмжээ дэлхийн хэмжээнд 115-120 тэрбум ам.доллар болно гэсэн судалгаа гарсан байгаа нь 2008 оны рекорд болох 110 тэрбумаас хавьгүй их байгаа аж.

Өсөлтийн гол шалтгаан нь мөн Бразилийн “Vale”, “Rio Tinto” болон “Xtrata” зэрэг өндөр үнээс ашиг олох сонирхолтой уул уурхайн гол тоглогчидтой холбоотой билээ. Уул уурхайн хамгийн гол бүс болон Австралид л гэхэд уул уурхайн бүтээгдэхүүнд зарцуулж буй мөнгөний хэмжээ 58 хувиар өсөх хандлагатай байгаа тухай мэдээлэл байна.

Эрчим хүчний зах зээлийн хувьд газрын тос, байгалийн хийн салбар дахь дэлхийн хамгийн том компаниуд ирэх онд хөгжлийн төслүүдэд 100 тэрбум ам.доллар зарцуулна гэж тооцоолжээ. Өөрөөр хэлбэл 2010 оныхоос 12 хувиар илүү хөрөнгө оруулалт хийх аж. Одоогийн байдлаар АНУ-ын газрын тосны хоёр дахь том компани “Chevron” өнгөрсөн долоо хоногт 26 тэрбум ам.долларыг 2011 онд төсөвлөсөн тухай зарласан нь урьд хожид харагдаагүй их хөрөнгө оруулалт болж байгаа. Энэ нь энэ оны төсвөөс 20 хувиар илүү байна.

Гэхдээ уул уурхайн компаниуд хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхээр байгаа ч инфляцийн өсөлт, ажилчдын цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй төдийгүй түүхий эдийн нийлүүлэлтийг хязгаарлахад хүргэж болзошгүй гэж мэдээлж байгаа нь үнийг цаашид өсгөх шалтгаан болохоор байгаа билээ.

2009 болон 2010 онд зогсонги байдалд орсон хөрөнгө оруулалт одоо огцом өсч байгаа нь салбар дахь компаниудын цэцэглэлтийн үе эхэлж байгааг илтгэж байна.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж