АНУ-ын эдийн засаг ажлын байр бүтээж чадахгүй хэвээр

Хуучирсан мэдээ: 2010.12.15-нд нийтлэгдсэн

АНУ-ын эдийн засаг ажлын байр бүтээж чадахгүй хэвээр

АНУ-ын эдийн засгийн одоогийн өсөлт ажилгүйдлийн төвшинг бууруулах хэмжээнд хүртэл их биш байгаа тухай төв банк болох “Federal Reserve” мягмар гаригт мэдэгджээ. Тус банкны зүгээс 600 тэрбум ам.долларыг эдийн засагт оруулж буй билээ. Түүнчлэн бодлогын хүүгийн төвшинг 0-0,25 хувь хэвээр барьж байгаа юм.

Арваннэгдүгээр сарын байдлаар ажилгүйдлийн төвшин 9,8 хувь хүрсэн нь дөрөвдүгээр сараас хойшхи хамгийн өндөр хэмжээ болсон билээ. Аравдугаар сард 172 мянган ажлын байр шинээр бий болж байсан бол өнгөрсөн сард ердөө 39 мянган ажлын байр үүсч, нийт ажилгүй иргэдийн тоог 15,1 саяд хүргэсэн байна. АНУ-ын ажилгүйдлийн төвшин сүүлийн 19 сарын турш есөн хувиас илүү гарч байгаа нь эдийн засгийн талаарх асуудлыг нэмэгдүүлж байгаа билээ.

Хамгийн сүүлийн мэдээллээс харахад АНУ-ын эдийн засгийн гуравдугаар улирлын өсөлт жилийн хэмжээнд 2,5 хувь байсан юм.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж