“Yahoo” компани 600 ажлын байр цомхотголоо

Хуучирсан мэдээ: 2010.12.15-нд нийтлэгдсэн

“Yahoo” компани 600 ажлын байр цомхотголоо

Интернэт үйлчилгээний “Yahoo” компани нийт ажиллах хүчнийхээ дөрвөн хувь буюу нийт 600 ажилчдыг халж байна. Салбар дахь гол өрсөлдөгч “Google”-ийг давах зорилгоор зардлаа бууруулж, сүүлийн гурван жилийн дотор дөрвөн удаа цомхотгол хийгээд байгаа юм. Харин “Google” компани саяхан бүх албан хаагчдынхаа цалинг 10 хувиар нэмсэн билээ.

2008 онд “Yahoo” компани “Microsoft”-оос ирсэн 47,5 тэрбум ам.долларын саналд татгалзсан хариу өгсөн юм. Одоо тус компанийн зах зээлийн үнэлгээ нь 21,68 тэрбум ам.доллар байгаа билээ. “Google”-ийн ашиг 23 хувиар өссөн бол “Yahoo”-гийнх ердөө хоёр хувиар өссөн юм.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж