Марадона Премьер лигт

Хуучирсан мэдээ: 2010.12.15-нд нийтлэгдсэн

Марадона Премьер лигт

Аргентиний домогт хөлбөмбөгч Диего Марадона тун удахгүй Английн Премьер лигт хөл тавих нь. Тус лигийн “Блэкбурн Руверс” багийн эзэд Диего Марадонатай гэрээ байгуулахаар тохиролцсон тухайгаа албан ёсоор мэдэгдсэн байна. Гэхдээ энэ улирал дуустал Стив Кин багийн дасгалжуулагчаар ажиллах ажээ.

Энэ улирлын эхээр “Блэкбурн” багийг худалдан авсан Энэтхэгийн “Venky’s” групп даваа гаригт багийн дасгалжуулагч Сэм Аллардайсыг ажлаас нь халсан билээ. Улмаар Стив Кин түр хугацаанд дасгалжуулагчийг албыг хашихаар болсон юм. Ямартай ч шинэ дасгалжуулагчийн эрэлд гарсан “Блэкбурн”-ы эзэд алдарт Марадонаг багтаа авчрахаар тохиролцсон учир ирэх улирлаас эхлэн Аргентиний домогт хөлбөмбөгч Премьер лигт дасгалжуулагчаар ажиллах болж байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж