Гэр бүлийн ёс зүйг төлөвшүүлнэ

Хуучирсан мэдээ: 2010.12.15-нд нийтлэгдсэн

Гэр бүлийн ёс зүйг төлөвшүүлнэ

Өвөрхангай аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн дэргэд “Гэр бүлийн хөгжлийн төв”-ийг иргэд, гэр бүлд чиглэсэн амьдрах ухааны сургалт, сэтгэл зүйн зөвлөлгөө өгөх зорилгоор өнгөрсөн 2009 онд байгуулсан. Тус байгууллага нь Арвайхээр, Хархорин, Хужирт, Бат-Өлзий сумдын 300 гаруй иргэнд гэр бүлийн харилцаа, ёс зүй сэдвээр сургалт явуулаад байна. Мөн гэр бүл, сургууль, цэцэрлэг, хамт олны дунд хүүхдийг хүмүүжүүлэхэд багш эцэг эх, сурган хүмүүжүүлэгчдийн хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор “Боловсролын байгууллага-хүүхэд ээлтэй орчин”, “Өөрийгөө хөгжүүлэх нь”, “Хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргууд”, “Амьдрах ур чадвар” лекц, сургалтыг Арвайхээр сумын сургууль, цэцэрлэгийн багш, нийгмийн ажилтнууд, сурган хүмүүжүүлэгчид, эцэг эх, насанд хүрэгчид, ахлах ангийн сурагчид зэрэг 600 гаруй хүн оролцуулан зохион байгууллаа. Аймгийн Засаг даргын захирамжаар “Монгол айл” хөтөлбөр  боловсруулах ажлын хэсэг байгуулагдан аймгийн хэмжээнд 80 гаруй эмэгтэйчүүдийг оролцуулсан хэлэлцүүлэг хийж, иргэний нийгмийн байгууллага, иргэдийн дунд санал авах ажил зохион байгуулан  хөтөлбөрийг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдээр батлуулсан юм. Өрх гэр бүлээ дэмжих олон талт арга хэмжээ Өвөрхангай аймагт үргэлжилж байгаа бөгөөд Хүний хөгжлийн төв буюу Хуримын ордон ашиглалтанд орсноор гэр бүлийн харилцааны үнэт зүйл, ёс зүйг төлөвшүүлэх, соён гэгээрүүлж, зөвлөн туслах үйлчилгээний шинэ төрлүүдийг  хөгжүүлж эхлээд байна.

Б.Батчимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж