Өвөрхангай аймгийн дулаан, эрчим хүч үйлдвэрлэгчид, дамжуулагч, түгээгч нарын аймгийн анхдугаар зөвлөгөөн энэ долоо хоногт боллоо. Зөвлөгөөнөөр тус салбарт тулгамдаж байгаа асуудлуудаар санал бодлоо солилцож, зөвлөмж гаргасан байна. Анхдугаар зөвлөгөөнд оролцогчид уг зөвлөмжийг дулааны эрчим хүч үйлдвэрлэгч, дамжуулагч, түгээгч, хэрэглэгч нарын зүгээс хамтран хэрэгжүүлж ажиллахыг үүрэг болгов. Тус зөвлөмжинд төсвийн байгууллагын дулааны үнийг тухайн орон нутгийн ахуйн хэрэглээний үнэ тариф, зардалтай уялдуулан бодитоор тогтоох, ашиглагдаж буй зуухны хүчин чадал, түлшний бүтэц, шинж чанарын онцлогт тохируулсан шинэчлэлт хийх, нүүрс шаталтын дэвшилтэт технологи нэвтрүүлэх, зуухнуудын галын хотлын хийцэд орон нутгийн түлшний бүтэц, шинж чанарын онцлогт тохируулсан шинэчлэлт хийх, нүүрс шаталтын дэвшилтэт технологи нэвтрүүлэх зэрэг арван заалтыг тусгав.
Б.Батчимэг