Хилчдэд мотоцикль бэлэглэлээ

Хуучирсан мэдээ: 2010.12.15-нд нийтлэгдсэн

Хилчдэд мотоцикль бэлэглэлээ

Хэнтий аймгийн Засаг дарга Ч.Эрдэнэбаатар нөөцөөсөө нэг сая төгрөг зарцуулж,  Биндэр сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг Хилийн цэргийн 0287дугаар ангийн II заставт улсын хил хамгаалалах ажилд нь зориулж мотоцикль бэлэглэлээ. Тус заставын захирагч, ахлах дэслэгч Ц.Үржиндэлгэр хүлээлгэн өгчээ. Хилийн цэргийн 0287 дугаар анги 1992 онд байгуулагдсан бөгөөд таван салбар заставын нэг болох Хөмөлийн застав юм. Уг застав 1994 онд Амгалантын застав нэртэй анх байгуулагдаж байсан бол 2006 оноос гэрээт хилчдээр улсын хил хамгаалах үйл ажиллагаа явуулдаг болжээ. Тус заставт нийтдээ 10 гэрээт хилчин алба хаадаг аж.     

                                                                                                                                                                 И.Байгалмаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж