2010 онд эмнэлгийн эмч, ажилтны ёс зүй, харилцаа, хандлагатай холбоотой дутагдал доголдол гараагүй, үйлчлүүлэгчдээс гомдол ирээгүй байна. Эрүүл мэндийн салбарын хөгжлийн хэтийн төлөвлөгөөг хамт олноор хэлэлцэн батлан хэрэгжүүлснээр ЭМБ-ын удирдлага, төлөвлөлт, хяналтын тогтолцоог боловсронгуй болгож байгаа юм. 2010 онд нийт 164 эмч, мэргэжилтэн буюу нийт эмч, мэргэжилтний 22.4 хувь нь сургалтад хамрагдаж, БОЭТ-д сумдын эмнэлгийн 12 дунд мэргэжилтэн 3-7 хоногоор дагалдан ажлын байран дахь сургалтад хамрагдсан ба мэргэжлийн зэрэг шинээр авсан эмч, мэргэжилтний тоо урьд оноос 48.0 хувиар өсчээ. “Эмнэлгийн ажилтны ёс зүй хариуцлагыг дээшлүүлье” сарын аян, “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, харилцаа, хандлагын талаар тулгамдаж байгаа асуудал, түүнийг шийдвэрлэх арга зам” сэдвээр онол практикийн бага хурал зэргийг зохион байгуулж, ёс зүй харилцаа хандлагын түгээмэл алдаануудыг харуулсан жүжигчилсэн тоглолт, “Дэвжээ” тэмцээн, урлаг, спортын арга хэмжээг сум, бүс, аймгийн хэмжээнд гурван үе шаттайгаар явуулсан нь эмч, мэргэжилтний мэдлэг боловсрол хийгээд ёс зүйд ихээхэн эерэг өөрчлөлтүүдийг гаргасан байна.
Эмч мэргэжилтний талаар гомдол санал ирсэнгүй
Өвөрхангай аймгийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт эмч, эмнэлгийн ажилтны мэдлэг, ур чадварыг тасралтгүй дээшлүүлж, ёс зүй, хариуцлагыг өндөржүүлэн, эрүүл мэндийн удирдлага, менежмент, хяналтын тогтолцоог боловсронгуй болгож бэхжүүлнэ гэж заасны дагуу эрүүл мэндийн салбарт эерэг хандлага, өөрчлөлтүүд нэлээн гарчээ.
Б.Батчимэг