
Өвөрхангай аймгийн Боловсрол соёлын газар нь олдон улсын төсөл болон төрийн бус байгууллагатай хамтран Уянга, Хархорин, Арвайхээр, Нарийнтээл, Баян-Өндөр сумын АББ-ын “Гэгэээрлийн төв”-д суралцаж буй хүүхдийг мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтанд хамруулж үсчин, талх нарийн боов, сантехникийн слесерь, бульдозарийн жолооч, худалдагч, мужаан, үсчин гоо сайханч, ногоочин зэрэг мэргэжлээр 40 хүүхдэд мэргэжлийн чиг баримжаа олгосон ба “Ноос-алт”, “Хүнсний ногоо тариалах арга зүй”, “Хууль бидний амьдралд”, “Хэлтэй бол хөлтэй”, “Эрүүл биед саруул ухаан оршино” зэрэг амьдрах ухааны сургалтуудыг үе шаттайгаар зохион байгуулснаар 1200 гаруй суралцагч зах зээлийн нөхцөлд амьдрах чадамжаа дээшлүүлэн суралцаж байгаа юм. Баянгол, Хужирт, Есөнзүйл, Тарагт сумдын албан бус боловсролын ”Гэгээрлийн төв”-д тэмээний болон хонины ноосны нэхмэлийн машинтай болсноор иргэд хэрэгцээтэй зүйлээ нэхэх, цаашид түүнийгээ тодорхой үнээр борлуулж байгаа нь зах зээлийг нөхцөлд амьдрах чадамжаа тодорхой хэмжээгээр дээшлүүлж байна. Төгрөг, Нарийнтээл, Тарагт, Зүүнбаян-Улаан сумдад “Хүнсний ногоо”-ны сургалтыг орон нутгийн туршлагатай ногоочдыг түшиглэн зохион байгуулснаар орон нутагтаа хүнсний ногоо тариалах хүний тоо нэмэгдсэн нь тэдний амьдрах ухааны мэдлэг, амьжиргааны төвшин нэмэгдсэн гэж үзэж болох юм.