“Black Eyed Peas”-ыг дуу хулгайлсан гэв

Хуучирсан мэдээ: 2010.12.15-нд нийтлэгдсэн

“Black Eyed Peas”-ыг дуу хулгайлсан гэв

Грэммийн шагналт алдарт хамтлаг “Black Eyed Peas” хамтлагийг өөрийн уран бүтээлийг хулгайлсан хэмээн Америкийн дуучин продюссэр Жорж Клинтон зарга мэдүүлээд байна.

Тэрбээр өөрийн 1979 онд зохиосон "(Not Just) Knee Deep" дууг тус хамтлаг "Shut Up" дууныхаа remix хувилбарт ашигласан хэмээн үзээд байгаа юм.

“Black Eyed Peas” хамтлаг "Shut Up" дууг анх 2003 онд дуулсан ба "Elephunk" цомогт нь багтсан юм. Тус дууны remix хувилбарыг 2009 онд гаргасан ба "The E.N.D” цомогт нь багсан юм.

Жорж Клинтон өөрийн зохиосон дууг ашиглах зөвшөөрлийг хэзээ ч өгч байгаагүй ба оюуны өмчийг хууль бусаар ашиглаж, өөрийнх нь эрхийг зөрчсөн хэмээн шүүхэд хандаад байгаа юм.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж