Рейнольдс хоёр гэрлэлтээ цуцлуулахаар болсон тухайгаа өчигдөр мэдээллээ.
Өдгөө
26 настай Скарлетт Йохан, 34 настай Райан Рейнольдс нар 2008 оны
есдүгээр сард хуримаа хийж байсан ба ийнхүү хоёр жилийн дараа хамтын
амьдралдаа цэг тавьлаа.
“Бид удаан хугацааны турш тун
нухацтайгаар энэхүү асуудлыг бодож үзсэн. Үүний эцэст бид хоёр
гшэрлэлтээ цуцлуулахаар шийдсэн. Бид харилцаа хайр сэтгэлээр холбогдож,
хамтын амьдрал болж үргэлжилсэн. Харин одоо хайр, сэтгэл зүрхээ энэ
амьдралтайгаа орхихоор шийдлээ” хэмээн хосууд мэдэгджээ.
Хосуудын
салах болсон шалтгааныг хэвлэлүүд өөр өөрөөр тайлбарлаж байна. People
сэтгүүл Райан Рейнольдсыг хамгийн секси залуугаар тодруулснаас болж тэр
хоёрын хооронд хагарал үүссэн. Тэд аль зургаан сарын өмнөөс тусдаа
амьдрач эхэлсэн хэмээн мэдээлжээ.
Харин US Weekly сайтад хосууд
кино зураг авалттай ихэнх цагаа өнгөрүүлж, хамт байх цаг нь хомсхон
байснаас болж салахад хүрсэн хэмээжээ.
Н.Наран