
Хамтарсан Засгийн газар байгуулагдсанаар УИХ-аас Засгийн газарт болон цөөнхийн зүгээс олонхийн үйл ажиллагаанд тавих хяналт, шаардлага, хариуцлагын тогтолцоо суларч, улмаар төр, засгийн үйл ажиллагааны үр дүн буурах хандлага газар авч байна.
Иймд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.13-ыг үндэслэн Монгол Улсын Ерөнхий сайд Танд асуулга тавьсан болно. Нэгдүгээрт, хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн тайлан, хамтарсан Засгийн газрын 2008-2010 оны үйл ажиллагааны тайлан, Монгол Улсын нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт зэргийг ойрын үед УИХ-аар хэлэлцүүлж дүгнүүлэх, цаашид Засгийн газрын үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар тодорхой чиглэл, заавар гаргуулах арга хэмжээг авах шаардлагатай байна” гэжээ.