Хөвсгөл аймагт өвөлжилт хүндэрч болзошгүй

Хуучирсан мэдээ: 2010.12.15-нд нийтлэгдсэн

Хөвсгөл аймагт өвөлжилт хүндэрч болзошгүй

Хөвсгөл аймгийн хэмжээнд хойд талын сумдын тал газраар 70 см хүртэл зузаан цастай байна. Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт аймгийн Онцгой комисс хуралдаж, өвөлжилт хүндэрч болзошгүй сумдад цас даваа хаагдахаас өмнө аймаг, сумдын нөөцөд бэлтгэсэн өвс тэжээлээ татан авах ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болгожээ. Дархадын хотгорын чиглэлийн Өлтийн даваа цасанд хаагдсан байгаа бол аймгаас урагш босоо тэнхлэгийн Галт сумыг дайран өнгөрдөг Цагаан бургастайн даваа цасанд хаагдаж, зорчих хөдөлгөөн тодорхой хэмжээгээр саатсан ч, аймгийн Онцгой байдлын газар болон орон нутгийн иргэдтэй хамтарч өнгөрсөн амралтын өдрүүдэд замыг нээх ажлыг зохион байгуулсан байна. Нэмж цас орвол аймгийн хойд талын сумдад өвөлжилт хүндрэх төлөвтэй байгаа тул орон нутгийн удирдлагууд дээрх сумдад анхаарлаа хандуулж ажиллаж байгаа аж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж