LG Optimus анхдагч 3D смартфон

Хуучирсан мэдээ: 2011.02.15-нд нийтлэгдсэн

LG Optimus анхдагч 3D смартфон

Өмнөд Солонгосын цахилгаан бараа үйлдвэрлэгч LG компани 3D дэлгэц, 3D камертай хамгийн анхны Optimus 3D смартфоныг хоёрдугаар сарын 14-нд Барселонд болсон Mobile World Congress дээр танилцууллаа.

Хэрэглэгчид Optimus 3D смартфоны дэлгэцэн дээрх 3D дүрсийг нүдний шилгүй үзэх боломжтой бөгөөд уг смартфон 3D зураг авах, видео бичлэг хийх чадвартай 5 мегапикселийн хос камертай ажээ. Харин 3D дүрсийг үзэхийн тулд смартфоноо тохиромжтой өнцөг, зайд байрлуулах ёстой юм байна. Түүнчлэн Optimus 3D нь Google Android 2.2 үйлдлийн систем дээр суурилжээ. LG компани уг 3D гар утсыг ирэх хавраас худалдаанд гаргахаар төлөвлөөд байна.

Б. Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж