Пуэрто Рико улсын Сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч шигшээ багаа дасгалжуулах ажлыг “Льювилл”-ийн их сургуулийн дасгалжуулагч Рик Питинод өгөхөөр ярилцаж байгаа талаар мэдэгдсэн байна. Тэдний хэлцэл ч амжилттай байгаа бөгөөд Питино ирэх зун олимпийн эрхийн төлөөх тоглолтуудад халуун цустай Карлос Арройо, Хуан Бареа тэргүүтэй Пуэрто Рико залуусыг удирдах нь ээ.
Холбооны ерөнхийлөгч Карлос Ж.Бэлтран Питиног ирэх наймдугаар сард Аргентинд болох тэмцээнд шигшээ багийг нь дасгалжуулна гэдэгт найдаж буйгаа илэрхийлсэн байна. Бэлтраны хэлснээр тэдний хэлцэл сүүлийн шатандаа явж байгаа, хэдэн жижиг нөхцөлд санал нэгдвэл гэрээ хийгдэх болсон аж.
Рик Питино нь АНУ-ын иргэн. NСАА-ын түүхэнд гурван өөр багийг шигшээ дөрөвт үлдээсэн цорын ганц дасгалжуулагч юм. Тэрбээр мөн NBA-ын “Нью-Йорк Никс”, “Бостон Селтикс” багуудыг дасгалжуулж байсан шилдэг мэргэжилтнүүдийн нэг аж.
Score Studio