Хуучирсан мэдээ: 2010.12.15-нд нийтлэгдсэн

“Интер”-ийн олз

“Фейеноорд” багийн залуу довтлогч Лук Кастайгнос Европын том багуудын хараанд өртөөд байна. Тэрбээр энэ улиралд таван гоол оруулаад байгаа бөгөөд Голландын 17 болон 19-с доош насны шигшээн рекордуудыг эзэмшдэг аж. Өдгөө 18 настай түүнийг Тьерри Анритай харьцуулж байгаа.

“Тоттенхэм”, “Арсенал” багууд түүний хойноос идэвхтэй ангуучилж байгаа ч түүний төлөөлөгч Трефферс “Интер Милан”-ы техникийн багтай тохиролцоод байгаа гэнэ.

Хэдийгээр тохиролцсон ч “Нераззури”-гийн менежер Рафаэль Бенитез Абу Дабид байгаа бөгөөд эцсийн шийдвэрийг тэр гаргана.

Залуу хүүгийн төлөөлөгч “Лук Фейеноордод удаан тоглохыг хүсэхгүй байгаа. Тиймээс хоёр тал эртхэн тохиролцоонд хүрсэн. Хэдийгээр түүнийг олон баг тэр дундаа Арсенал, Тоттенхэм багууд сонирхож байгаа ч Интер хамгийн тохиромжтой баг гэж шийдсэн” гэж мэдэгдсэн байна.

Хэрэв Нидерландын залуу авьяастан Италид идээшвэл ойрын жилүүдэд бидний харах нэгэн тод од нь тэр байх биз ээ.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж