2 SIM карттай ViewSonic 350 смартфон

Хуучирсан мэдээ: 2011.02.15-нд нийтлэгдсэн

2 SIM карттай ViewSonic 350 смартфон

ViewSonic тун удахгүй Google-ийн Android үйлдлийн системтэй V350 смартфоныг хэрэглэгчиддээ өргөн барих гэж байна. Энэ удаа ViewSonic өөрийн шинэ загварын смартфондоо сүүлийн үед нэлээд дэлгэрээд байгаа хос SIM технологийг суулгасан нь энэхүү смартфоны хамгийн гол онцлог нь болжээ. 

ViewSonic V350 нь Android 2.2 үйлдлийн системд суурилсан бөгөөд GSM сүлжээний хоёр SIM картны оролттой болжээ. Түүнчлэн нэлээд боловсронгуй програм хангамж бүхий 3.5 инчийн дэлгэцтэй байна. ViewSonic компани одоогоор шинэ загварын смартфоныг худалдаанд гаргах өдөр болон үнийн тухай тодорхой мэдээлэл хийгээгүй байна.

Б. Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж