
Моно Лизагийн нүдний хүүхэн хараан дотор нэгэн нууц үсэг зурагдсан байна. Леонардо да Винчийн алдартай хөргийн модель болсон эмэгтэй нэрийг тэр нь зааж магадгүй гэж The Guardian сонин бичсэн байв.
Хөрөг зурагтаа зураач Лиза Герардинийг зурсан гэдэг боловч шинэ судалгаа шинжилгээ нь тэр бол төөрөгдөл хэмээн харуулж байна. CE гэсэн латин үсэг хүүхэн хараанд нь зурагдсан байсан ба Италийн соёлын өвийн үндэсний хорооны удирдагч профессора Сильвано Винчети тэр үсгүүд анхны таамаглалыг үгүйсгэлээ гэсэн байв. Мөн түүний хэлснээр зотонгийн ард 149 гэсэн тоо бичигдсэн нь нэг тоог дутаасных ажээ. Ер нь тоогоор зураг зурагдсан оныг бичдэг байна.
Ингээд Винчети уг зургийг 1490 онд зурсан гээд өмнө хэлэгдэж байсан 1503 ба 1504 онуудыг үгүйсгэв. Мөн тэрээр зургийг Милан хотод зурсан гэлээ. Тэр цагт Лиза Герардини Флоренци хотын худалдаачны охин байсан гэв. Зураачийг ивээж түүнийг 1482 онд албандаа оруулж байсан герцога Людовик Сфорцийн ордны хүрээний нэгэн уг зургийн модель байсан гэж Винчети хэлж байна.
CE үсгүүдээс гадна нөгөө нэг нүдэнд нь LV гэсэн үсгийг илрүүлсэн хэмээн Винчети хэлээд сүүлчийн хоёр үсгийг зураачийн нэр овог гэв. Мөн тэрээр арын гүүрний аркаас 72 гэсэн тоог олсон гэхдээ удалгүй учрыг тайлна гэжээ.
Винчети зургийн ихээхэн томруулж байгаад эдгээр нээлтээ хийсэн гэнэ. Леонардо да Винчи тэр хүний анхны судалгаа нь биш. Тэрээр энэ жил их зураач Караваджогийн булшийг олсон гэж байв. Мөн Винчети нь Данте, Петрарка ба Пико делла Мирандолагийн булшийг нээж байсан ажээ. Энэ жилийн нэгдүгээр сард Леонардо да Винчийн булшийг нээнэ гэж амлаад байгаа хүн юм.
Эх сурвалж: Лента.Ру. Бэлтгэсэн: Ш.Мягмар