Вилмингтоны уугуул, Хойд Каролинагийн их сургуулиас төрөн гарч, NBA-ын домог болсон түүнийг “Торонто Рэпторс” болон “Шарлотт Бобкэтс” багийн тоглолтын завсарлагаанаар албан ёсоор зарлаж, Алдрын танхимын гишүүн болгосон байна.
Хойд Каролинагийн их сургуулийн дасгалжуулагч асан Дин Смитийн дурсгалд зориулсан бичлэгийн дараа Жордан талбайд гарч ирэн сэтгэгдлээ хуваалцсан байна.
Тус Алдрын танхимын 274 дэх гишүүн болж байгаагаа Жордан “Агуу хүндлэл” гэж хэлсэн байна. “Би Хойд Каролина, Чикаго, Вашингтоны өмсгөл өмсч байсан гэдгээрээ үргэлж бахархаж, тэр мужуудыг үргэлж төлөөлж байх болно. Баярлалаа Шарлотт, баярлалаа Хойд Каролино” гэж агуу тоглогч маань хэлжээ.
Ахлах сургуулиа төгсөөд Хойд Каролинагийн их сургуулийг сонгосон MJ 1982 оны үндэсний аваргын шигшээ тоглолтод нэгдүгээр курсын оюутан ахуйдаа хожлын бөмбөгийг оруулж байсан юм.
Score Studio