“Ардчилал 20” бүсийн чуулга уулзалт болно

Хуучирсан мэдээ: 2010.12.15-нд нийтлэгдсэн

“Ардчилал 20” бүсийн чуулга уулзалт болно

Ардчилсан намын 20 жилийн ойд зориулсан нийтийг хамарсан үйл ажиллагаа энэ онд цөөнгүй болж байна. Тус намын төв, баруун, хойд, бүсийн чуулга уулзалтууд өмнөх саруудад болсон бөгөөд Зүүн бүсийн чуулга уулзалт тус бүсэд дэгдсэн малын гоц халдварт шүлхий өвчний улмаас хойшилсны эцэст одоо ийнхүү болох гэж байна.

Чуулга уулзалтанд Монгол улсын Тэргүүн шадар сайд, Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг, УИХ-ын гишүүд, ерөнхийлөгчийн зөвлөхүүд, Засгийн газрын гишүүд оролцсон 400 гаруй хүний нүсэр бүрэлдэхүүн Сүхбаатар аймагт саатах юм.

Энэ сарын 18-19-ний хооронд болох уулзалтын үеэр, Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойд зориулан Баруун-Урт хотод  босгосон Ардчиллын хөшөөний нээлт, хүндэтгэлийн хурал, баярын концерт, Ардчилсан намын ҮЗХ-ны гишүүн, Ч.Энхбатын дэлхийн филателийн холбооны үзэсгэлэнгийн 2007, 2008, 2009, 2010 оны алтан медальт ховор цуглуулгын үзэсгэлэн, мөн орон нутгийн уран бүтээлч, МУСТА, Ё.Бадарчийн  “Шилийн богд-2010” уран зургийн үзэсгэлэн нийтэд хүрэхээс гадна төлөөлөгчдийг салхинд гарч, алжаал тайлах зорилготой Цасны баяр болох гэнэ.

Д.Улаанаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж