
Хүний хөгжил сангаас тарааж байгаа эх орны хувь хишиг олгох ажлын хоёрдугаар хэсэг өнгөрсөн намар буюу наймдугаар сараас эхэлсэн. Иргэдэд олгох cap бүрийн 10 мянган төгрөгийг Улсын бүртгэлийн ерөнхий газартай хамтран Иргэний шинэчилсэн бүртгэлтэй уялдуулж олгож байгаа юм. Иргэний шинэчилсэн бүртгэлд бүртгүүлсэн ямар нэгэн бичиг баримтын зөрчилгүй иргэд Хүний хөгжил сангаас олгож буй сар бүрийн 10 мянган төгрөгөө бэрхшээлгүй авч буй. Одоогийн байдлаар 10 мянган төгрөг тараах ажил нийт 64,3 хувьтай, үүнд нэг сая 750 мянган хүн хамрагдаад байгаа юм байна.
Ж.ГЭГЭЭ