Архангайд 72,7 км хатуу хучилттай авто зам барьжээ

Хуучирсан мэдээ: 2010.12.15-нд нийтлэгдсэн

Архангайд 72,7 км хатуу хучилттай авто зам барьжээ

Энэ жил улсын төсвийн хөрөнгө оруулалтаар цөөнгүй аймгуудад авто зам тавьсан байна. Тухайлбал, Архангай аймгийн нутагт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 72,7 км хатуу хучилттай авто зам барьж ашиглалтанд оруулаад байна. Тухайлбал, Хануйн гүүр-Халзанбүргэдэй чиглэлд 5,2 км хатуу хучилттай авто замыг “Хурдны зам” компани, Хөшөөцайдам-Өгийнуур чиглэлийн 10 км хатуу хучилттай авто замыг “Саруул жим” компани,  Хархорин- Цэцэрлэг чиглэлийн 10,6 км хатуу хучилттай авто замыг “Архангай авто зам” компани тус чиглэлд 46,9 км хатуу хучилттай авто замыг “Алтайн зам” барьж ашиглалтад оруулжээ.

Ж.ГЭГЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж