“Өргөө” хамтлагийн ахлагч цомгоо гаргажээ

Хуучирсан мэдээ: 2010.12.15-нд нийтлэгдсэн

“Өргөө” хамтлагийн ахлагч цомгоо гаргажээ

“Өргөө” хамтлагийн ахлагч С.Болоож  “Эх орон” нэртэй цомгоо гаргажээ. Энэ нь түүний хоёр дахь бие даасан цомог аж. Уг цомог ард түмний сонсох дуртай тухайн үедээ хит болж байсан алтан үеийн хөгжмийн зохиолчдын мартагдсан дуунуудын аяыг сэргээж хөгжмийн найруулгыг нь хийснээрээ онцлогтой.

Түүний  цомогт Ардын жүжигчин С.Гончигсумлаагийн “Жаргаах зүрхэн”,”Дэнжийн ногоо”, Д.Лувсаншаравын “Нүгэл буян” киноны дуу, хөгжмийн зохиолч  Д.Сүхбаатарын “Саа мөнгөн Хэрлэн”, Б.Бадарчийн  “Хаврын шувуудын бодол” зэрэг 16 уянгын дуунаас бүтсэн  байна.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж