Ураны орд эзэмших хувийг тогтоожээ

Хуучирсан мэдээ: 2010.12.15-нд нийтлэгдсэн

Ураны орд эзэмших хувийг тогтоожээ

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын ОХУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр тал “Дорнод уран” хамтарсан үйлдвэрийг байгуулахаар болсон билээ. РИА новости агентлаг болон News.ru сайтад мэдээлснээр бол талууд Монгол Улсын Дорнод аймаг дахь Дорнод, Гурванбулаг гэсэн хоёр ордыг эзэмших хувь хэмжээгээ тохирсон байна.

Монгол, Оросын талууд тус бүр 21 хувийг эзэмших бөгөөд хяналтын багц буюу 58 хувь нь Монголын стратегийн ордууд дахь гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээг хязгаарласан хууль гарахаас өмнө лиценз авсан Канадын Хан Ресоурс компанид ногдох ажээ. Орос-Монголын хамтарсан үйлдвэрийн олзворлох нийт ураныг экспортод гаргах ч ОХУ руу гаргахгүй гэнэ.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж