Kate Middleton гоёл чимэглэлийн загвар зохиожээ

Хуучирсан мэдээ: 2010.12.15-нд нийтлэгдсэн

Kate Middleton гоёл чимэглэлийн загвар зохиожээ

Английн хунтайжтай саяхан сүй тавьснаа зарласан үзэсгэлэнт бүсгүй Kate Middleton олон талын авьяастай хөдөлмөрч эмэгтэй. Тэрбээр Claudia Bradby-тэй хамтран энгийн хирнээ чамин загварын хүзүүний зүүлт урлажээ.

Гоёмсог ягаан өнгийн циркон болон мөнгөн унжлагатай энэхүү хүзүүний зүүлт 73 долларын үнэтэй аж.

Түүний хамтрагч Claudia Bradby “Kate үнэтэй чамин тансаг зүйлд дуртай биш. Тэр ч утгаараа ээж охин хоёр хоёулаа зүүж болохуйц хүзүүний зүүлт урламаар байна гэж хэлсэн. Тиймээс бид энэхүү загварыг гаргаж хийсэн. Тэр үнэхээр ухаалаг, даруухан бүсгүй” хэмээн ярьсан байна.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж