Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт 13 настай охиныг зэрэмдэглэж улмаар таван настай дүүг нь хэрцгийгээр хөнөөсөн хэргийг 2009 онд үйлдсэн П.Сумьяажав,
Д.Бямбадорж нарт тус дүүргийн анхан шатны шүүхээс өнгөрсөн аравдугаар
сард 15 жилийн хорих ял оноосон ч
нийслэлийн Шүүхээс өнөөдөр хэргийг хянан хэлэлцэж Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулжээ.
Яллагдагч этгээдүүд уг хэргийг үйлдэх үедээ насанд хүрээгүй байсан тул Ерөнхийлөгчийн санаачилсан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдах заалттай юм байна.
Н.Түвшин