ҮШН-ын олон нийтийн танхимын нээлт боллоо

Хуучирсан мэдээ: 2010.12.15-нд нийтлэгдсэн

ҮШН-ын олон нийтийн танхимын нээлт боллоо

Үндэсний шинэ нам олон нийтийн танхимтай болсноо зарлаж нээлт хийлээ. Тус нээлтэд ҮШН-ын дарга Ц.Цолмон болон намын дэд дарга Н.Батцэрэг, ҮШН-ын удирдах зөвлөлийн гишүүн М.Энхсайхан зэрэг удирдлагууд  хүрэлцэн ирж танхимын үйл ажиллагааны талаар сэтгүүлчдэд танилцуулсан юм. Тус намын олон нийтийн танхим нь иргэдийн өмнө цаг ямагт намын үйл ажиллагаа болон ирээдүйд хийж хэрэгжүүлэх ажлын талаар тайлан мэдээлэл өгч нээлттэй ажиллахаар болжээ.
Тус намын удирдах зөвлөлийн гишүүн М.Энхсайхан азийн намуудын бага хуралд оролцоод ирсэн талаар танилцууллаа. Тэрээр Азийн улсууд хөгжилд хүрч байгаа гол хүчин зүйл нь үндэсний үзэл, эх орныхоо эрх ашгийг эн тэргүүнд тавьж чадсан болохоор Азийн улс орны хөгжил дэвшил амжилттай урагшилж байна гэж тэмдэглэн хэлсэн юм.

Мөн тэрээр Оюутолгойн гэрээний талаар Монгол Улс тус ордын 34 хувь бус үнэндээ 5,4 хувийг эзэмшихээр болж таарч байгаа тухай Канад улсын нэгэн эх сурвалжаас сонссон гэнэ.

Б.Алтансүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж