Төрийн шагналаа шатаана гэв

Хуучирсан мэдээ: 2010.12.15-нд нийтлэгдсэн

Төрийн шагналаа шатаана гэв

Бага насны охиныг санаатай алсан хэрэгт яллагдагчаар татагдсан Ө.Хэрлэнчимэг нарын   найманд  хүнд холбогдох хэргийн хохирогч Ц.Гончиг  Хууль зүй дотоод хэргийн яаманд хүргүүлсэн шаардлага бичигт хариу ирэхгүй бол ЦЕГ-ын өмнөх талбайд төрийн шагнал, одон медалиа шатаана гэсэн мэдээллийг өнөөдөр  сэтгүүлчдэд  өгөв.  Тэрбээр тус яаманд гаргасан хүсэлтээ “ УМБГ-ын хорих төвийн Эргэлт хариуцсан цагдаагийн ахмад н.Нэргүй, УМБГ-ын хорих анги дахь төлөөлөгч, цагдаагийн дэд хурандаа  н.Соёлмаа нар  хэргийг  шалгах явцад саад учруулсан тул  хариуцлага тооцож өгөөч” гэж хүссэн аж. Сануулахад 2008 онд Ө.Хэрлэнчимэг нарын найман хүн  Ц.Гончиг гуайн охиныг даашинзны бүсээр хоолойг нь боож амийг нь егүүтгэсэн хэрэг гарсан ч хэрэг эцэслэн шийдэгдэхгүй өнөөдрийг хүрсэн юм. Өнгөрсөн хугацаанд тэдэнд холбогдох хэргийн шүүх хурал таван удаа хойшилж, зургаа дахь удаагаа товлогдсон  ч нэмэлт мөрдөн байцаалтад буцсан юм.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж