Замын цагдаагийн газрын судалгаагаар он гарсаар улсын хэмжээнд зам тээврийн осол гэмтэл, хэрэг зөрчлийн 1488 тохиолдол бүртгэгджээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 20.2-иар хувь өссөн үзүүлэлт юм. Мөн эхний 11 сарын байдлаар зам тээврийн ослоор 301 хүн амиа алджээ. Зам тээврийн ослоор амиа алдсан хүмүүсийг нутаг дэвсгэрийн байдлаар нь авч үзвэл нийслэл хотод 106 тохиодол, орон нутгийн замд 195 тохиолдол бүртгэгдсэн байна. Харин зам тээврийн ослоор амиа алдсан хүн орон нутагт дийлэнх нь байгаа бол нийслэлд гэмтэж бэртсэн тохиолдол нь их байжээ. Үүнээс нийслэлийн Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт зам тээврийн ослоор амиа алдах, гэмтэх нь их байгаа аж.
П.Наран